Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө “Олон улс дамнасан, зохион байгуулалттай Нигер Улсын залилан мэхлэх гэмт бүлэглэлийн гишүүн, Америкийн Нэгдсэн Улсын иргэн А”-г дайчлан баривчилсан байна.
Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын иргэн А нь Америкийн Нэгдсэн Улсын эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан, хуурамч цахим шуудан /и-мэйл хаяг/-аар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжтэй цахим орчинд холбоо тогтоон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлэн Монгол Улсад тус хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл үйлдэн, төлөөлөгчөөр энэ оны 9 дүгээр сард ирсэн байна.
Тэрээр Монгол Улсад ирсэн дариудаа Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яаманд очин дэд сайдын гарын үсэг болон тамга, тэмдэг бүхий албан бичгийг ашиглан албан бичиг дээрх гарын үсэг, тэмдгийг хуурамчаар үйлдэн хуурамч хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулан авсан байдаг аж. Улмаар уг хуурамч баталгааг ашиглан “хөрөнгө оруулалтыг элчин сайдын яамнаас баталсан” гэх ойлголт, итгэлийг Монгол Улсын аж ахуйн нэгжийн удирдлагуудад нэмж төрүүлэн 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаанд шаардагдах 500 мянган ам.долларыг Монголын талаас нэхэмжлэн Хонг Конг Улсын арилжааны банк руу 5 хоногийн дотор шилжүүлэхийг шаардсан байна.
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Америкийн Нэгдсэн Улсын иргэн А-г энэ сарын 13-ний шөнө Шангри-Ла зочид буудлын тансаг өрөөнд Монгол Улсын 2 эмэгтэйтэй архидан согтуурч байхад нь дайчлан баривчилсан байна.
Дайчлах үеэр зочид буудлын өрөөнөөс их хэмжээний бэлэн гадаад валют, хуурамч санхүүгийн баримт бичиг, элчин сайдын яамны дэд сайдын хуурамч гарын үсэг, тэмдэг бүхий баталгаа, дижитал хэлбэрээр хадгалагдсан хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг хураан авсан байна.
Иймд Олон Улс дамнасан зохион байгуулалттай залилан мэхлэх гэмт бүлэглэлийн хохирогч болохгүйн тулд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд нь гадаад улсын хөрөнгө оруулагч нартай гэрээ, хэлцэл хийх тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамаар дамжуулан гэрээ, хэлцлийг баталгаажуулах /нотариат/, хөрөнгө оруулагч талд баталгаа /хөрөнгө оруулалт татах зорилготой банкны баталгаа болгож мөнгө шилжүүлэх тохиолдолд/ гаргуулах шаардлагатай байгааг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.0
элчин сайдын яамны дэд сайд гэж юу байдаг юм бэ. элчин зөвлөх бол 2-р хүн ш дээ.
Хариулах81.223.16.46
Янхан тагнуулууд барьж өгч
Хариулах103.229.122.254
Ашгүйдээ. Залилуулчихсан бол маргааш босоод л төр засгийн буруу гээд хараагаад суухаас өөр яаж ч чадахгүй.
Хариулах192.82.87.7
биеэ үнэлэгч нарыг сайн тагнуулдвал харин о\воо хүн барьж өгөөд байх юм байна даа
Хариулах192.82.87.7
ашгүй яаж нэг юм барив даа
Хариулах202.55.188.90
IH iin gishuun Ganhuyg Hurungu oruulaltiin huuli gej dongosood baisan ni ene nuhurtei hamtarch luivar hiih gesen ham heregten baih.
Хариулах66.181.180.167
Bitgii iim dongio yum yari l day.
103.26.193.216
Mongol ynhanuud haana mongotei hun bn ternii saltaand l shaaj bh yumaa 2 gichii
Хариулах139.5.216.45
Сайн ба. Овоо штэй.
Хариулах124.158.66.83
Энэ монгол хүүхнүүд ямар ч хүнтэй очоод наалдцан байж л байх юмаа
Хариулах64.119.20.66
Манай яагийнууд аль ч нүх сүвийг олоод оччихсон байх юмаа.
Хариулах202.9.46.190
Ovoodoo soshild udur bur gardag 80000000 hurtel zeel gej hutsalddag hulgaich naraas neg nch bolov barigdaj. Odoo hamtragch mongol kompaniudiig il zarla. Brendleg luivarchin zaluus hotiin tuviin heden unduruuded shiveelchiheed luivar hiij baigaa.
Хариулах