Ч.Хүрэлбаатар: Би попроод гоё юм ярьж чадна л даа, гэхдээ бид зарчимтай байх ёстой

Х.Есү
2022/01/14

УИХ-ын баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. 

Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлнэ гэдэг заалт гишүүдийн дунд маргаан үүсгэсэн тул уг хуулийн төслийг гүйцээн боловсруулахаар анхны хэлэлцүүлэгт буцаав. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Яг үнэндээ завхрал явагдаж байна. Би попроод гоё юм ярьж чадна л даа. Гэхдээ ямар нэгэн асуудал шийдэхдээ бусад бүх тогтолцоогоо нураадаг. Түүнийг гоё үгээр тайлбарладаг.

Бид хуулийн гажуудлыг засах гэж энд сууж байгаа. Хэн ч гоё зүйл ярьж чадна. Энэ 76 хүн попроод ярих юм бол Монголын төрийг самартал ярьж чадна. Гэхдээ бид зарчимтай байх ёстой.

Улсын өмгөөлөгч яг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний дагуу цалинжина гэж байна. Хийж гүйцэтгэж байгаа ажил нь юу билээ.

Алслагдсан дүүрэг, суманд ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд урамшуулал олгохоор болж байна. Үүн дээр төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний дагуу цалинжина гэж байна. Энэ асуудлыг шийдэж байгаа арга нь буруу байна шүү. Хууль зүйн яам нь ийм асуудал оруулж ирэхээр Монголын хууль хэзээ ч цэгцрэхгүй юм байна." гэв. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.57
    2022/01/16

    umguulugch ner zuusenluivarch huniig umguuluh gehdee uritaj ymaa tohirch avdag ter n dood tal n 30 sayaas gedeg ym gesen tegeed bas bidnii tatvriin ymnaas shumbadaad ymar gahai bordoh gej bgaa bishdee !

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/01/15

    Баасанцогт шиг бие үнэлэгчээр яах юм өмгөөлөгч нар бүгд бие үнэлэгч нар

    Хариулах
  • 64.119.27.229
    2022/01/14

    Өмгөөлөгч нар босоо удирдлагатай байвал зүгээр сумд өмгөөлөгч хэрэггүй аймгаас нь томилоод зардлыг нь төрийн алба хаагчтай адил олгоод явбал болно.

    Хариулах
  • 202.126.89.231
    2022/01/14

    Алслагдсан сумдад өмгөөлөгч хэрэгтэй.Хүний эрхийн асуудал нэг чухал.Нэг юм үүсхээр өмгөөлөгч хайдаг.Хэдэн сая төгрөг хөлс төлдөг.Улсаас цалинжвал энэ мэт хүндрэл багасна.

    Хариулах
  • 202.9.40.52
    2022/01/14

    Бүх шүүгч өмгөөлөгч прокурорууд төрийн албан хаагчтай адил тогтолцоогоор цалинжих ёстой. Тэд нар ямар илүү ажил хийж байгаа биш. Төрийн бүх завхралтай эд нар холбогддог.

    Хариулах
  • 103.212.116.162
    2022/01/14

    зөв тэгж хамаагүй ярьж болохгүй зарим суманд өмгөөлөгч нарт бараг хэрэг байхгүй шүү дээ

    Хариулах