Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад алга болсон 16 настай эрэгтэйг эрэн хайж байна

Т.Отгонсувд
2023/06/05

Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад алга болсон иргэнийг эрэн хайж байна. 

Тодрулбал, Ховд аймгийн Үенч сумын нутагт 06 сарын 02-нд 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.76
    2023/06/05

    tsu tsu ar gerin asudal hvvhdd ymr hvnd tussgiig oilgdog ch blosoi

    Хариулах