Цэргийн албыг 6,350,895 төгрөг төлж хаалгах боломжтой

С.Гандэлгэр
19 цаг 24 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Засгийн газрын хуралдаанаас цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг нэмэх эсэх талаар хэлэлцэж өнгөрсөн жилийнхтэй адилхан байхаар шийдвэрлэжээ.

Тодруулбал: 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.27
    2021/02/18

    Eh oronoo hamgaalah uilsiig ingej doromjilj boloh uu???

    Хариулах
  • 66.181.190.83
    2021/02/18

    Нийслэлийн төв номын сангын 2 давхарт насанд хүрэгчдэд зориулсан үйлчилгээтэй кафэ нээгдсэн

    Хариулах
  • 192.82.71.105
    3 цагийн өмнө

    Мөнгөтэй хүмүүс яахав дүйцүүлээд л хаачих юм биз. Мөнгөгүй хүмүүсийн хүүхдүүд биеэр алба хаах гээд л явна амьд эргэж ирэх нь эргэлзээтэй. Бие сэтгэлийн дарамтанд байлгачихаад танай хүү амиа хорлосон гээд бичиг илгээчихдэг болсон юм хэвлэл мэдээллээр их л гарах юм.

    Хариулах