УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг дөрвөн хүний хамт хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Тэгвэл тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Яллагдагч нарын дунд төрийн өмчит аж ахуйн нэгжийн даргаар ажиллаж байсан хоёр ч хүн байгаа аж. Тодруулбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.29.46
Сайн шалгах хэрэгтэй их юм би дээ
Хариулах