Ховдоос хулгайлсан эд зүйлсээ Улаанбаатар руу авч явж байгаад баригджээ

Х.Есү
2024/02/06

Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Цахилгаан барааны дэлгүүрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалгалтыг шуурхай зохион байгуулж, сэжигтэй этгээдийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу зорчих үед нь баривчилсан байна.

Уг этгээдээс хулгайн эд зүйл болох 25 ширхэг гар утас, дөрвөн ширхэг зөөврийн компьютерыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна