-“Оюутолгой” ХК-ийн ажилчдын цалинг нээлттэй болгож, "Шилэн данс" хөтлүүлье-
“Оюутолгой” ХХК болон ажилчдын хооронд үүсээд байгаа үл ойлголцол олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Хөдөлмөрийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхайн компаниуд илүү цагаар ажилласны нэмэгдэл цалин хөлссийг үндсэн цалинд оруулан тооцох болсноор санхүүд нь хүндрэл учрах тохиолдол гарсан. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-ны сайд тушаал гаргаж, илүү цагийн хөлсийг үндсэн цалинд оруулж тооцохгүй байхыг зөвшөөрсөн юм. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс хуулийн энэ заалтыг үндэслэл болгож, илүү цагийг үндсэн цалинд оруулж тооцохгүй болсоноос бус, үндсэн цалинг огт бууруулаагүй гэж мэдэгдэж буй. Гэвч ажилчдын зүгээс гарч байгаа гомдол нь “Компани Хөдөлмөрийн хуулийг гуйвуулан нугалаа гаргаж, ажилчдын цалинг эрс багасгасан. Ажилчдын цалин 30 хувь, зарим тохиолдолд 50-60 хувь багассан гэж хардаж байгаа” гэсэн асуудал тавьж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй өнцөг мөн.
Тодруулбал, ажилчид цалин нь багассаныг мэдэж байгаа бөгөөд хэчнээн хувиар, яаж хасагдсаныг мэдэхгүй байгаа дүр зураг урьд өмнөх хэвлэлийн бага хурлуудаас харагдана. Энэ юуг харуулах вэ гэхээр, компанийн зүгээс ажилчдадаа цалингийн задаргааг нь танилцуулдаггүй байж магадгүй гэдгийг харуулна.
Компани ажилчидтайгаа нууцын гэрээ байгуулж, олгосон цалин хөлсний мэдээллийг задруулахгүй байх үүргийг харилцан хүлээдэг практик байдаг. Харин ажилчин өөрт олгосон цалингийнхаа заадаргааг авдаггүй бол энэ маш том асуудал мөн.
Ер нь, Оюутолгойн ажилчдын цалин хөлсийг нууцалснаар ямар ач холбогдолтой юм бэ, хэнд ашигтай вэ гэдгийг бодох цаг болсон байна.
“Оюутолгой” бол Монголынг компани. Хэрэгжүүлж байгаа төсөл нь жирийн нэг уул уурхайн төсөл. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл ажилчдын цалинг хүртэл нууцалж байна вэ. “Шилэн данс”-ны тухай хуулиар 34 хувь, түүнээс дээш төрийн мэдлийн компаниуд “Шилэн данс” хөтлөх ёстой. Гэтэл Оюутолгой өнөөдрийг хүртэл хөтөлсөнгүй. 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” л хөтөлж ирж. Гэтэл энэ компани ногдол ашиг авах болоогүй. Харин ард иргэд яг “Оюутолгой” ХХК дээр юу болоод байна гэдгийг мэдэхийг хүсэж байна.
Ер нь, аливаа компани “Шилэн данс” хөтлөхгүй байх, цалингийн зардлаа нууцлах нь тухайн компанид ил гаргаж болохгүй нууц зардлууд байгааг илэрхийлдэг. Ялангуяа төрийн оролцоотой, төр нь нууц байдлыг хөхиүлэн дэмждэг бол төрийн ашиг сонирхол явж байна аа гэж үздэг. “Оюутолгой” ХХК-ийн нөхцөл байдал яг ийм байна. Өөрөөр хэлбэл, "Шилэн данс"-нд тусгаж болохгүй нууц зардлууд байж магадгүй гэсэн үг. Тэр нв юу ч байж болно. Дарга нарын цавчаа ч байж болно.
Чили, Австрали, Канадын зэсийн уурхайнуудад ажилчдын цалин хөлс жилийн 35,000-45,000 ам.доллар, түүнээс дээш байдаг. Урамшуулал ч өгдөг. “Оюутолгой”-той ижилхэн өртгөөр зэс олборлож, ижил үнэ өртгөөр борлуулдаг компаниуд ийм хэмжээний цалин, ураамшуулал өгч болоод байхад манайд болох ёстой. Гэхдээ харамсалтай нь, өгдөг эсэх нь тодорхойгүй учраас цалин хөлснөөс манай дарга нар “цавчаа хийж байх вий” гэдэг хардлага ямагт байна. Бүх мэдээлэл ннь нээлттэй, эдийн засгийн төсөл болж хувирсны дараа л энэ хардлага арилна. Тиймээс "Оюутолгой" ХХК-иар "Шилэн данс" хөтлүүлж,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.34
Оюу Толгой жилд 177.000 унц алт буюу 5 тонн 505 кг олборлодог гэж ажилчид ярьж байх Гэтэл Оюутолгойн гэрээнд зөвхөн зэс олборлоно зэсэнд ноогдох АМНАТ зэсийн олборлолт гэсэн заалтууд байдаг
Хариулах183.177.99.226
Монгол улсын төрийн өндөрлөгүүдээс Оюутолгойгоос хувь авилга их авдаг шүү дээ түүний тод жишээ Сү Батболд С Баяр С Баярцогт Ч Сайханбилэг Ц Элбэгдорж Н Багабанди нар гээд Оюутогойгоос хагартлаа баяжсан этгээдүүд ш дээ
Хариулах202.9.40.100
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хариулах202.126.89.149
Хүн болгонд цалингийн дэлгэрэнгүй өгдөг шүү. Мэдэхгүй байж магадгүй гэж нийтэлж болохгүй л баймаар.
Хариулах