Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээр “5Ш” ажиллагааг эхлүүлсэн билээ. Таван чиглэлээр хэрэгжих тэрхүү ажиллагааны нэг чухал чиглэл нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдээд хилийн чанадад зугтан гарсан этгээдүүдийг авчирч хариуцлага тооцуулах “Шувуу” ажиллагаа байсан.
Тэгвэл “Шувуу” ажиллагааны хүрээнд барьж авчирсан хамгийн том том албан тушаалтан болох, Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Улсын Дээд шүүхэд болж, “Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах Прокурорын хүсэлтийг биелүүлэх боломжгүй” гэсэн өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өмнөх шатны шүүхийн шийдвэр гэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн магадлалыг хэлж байгаа бөгөөд “Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна” гэх зэрэг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм.
Дээд шүүх Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгохдоо “Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй” гэдгээс гадна хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй гэж үзсэн нь доорх үндэслэлтэй.
Т.Бадамжунайн хэрэгт Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарын зэрэг хүмүүс холбогдсон бөгөөд тэд авлига өгсөн хэргээр шүүгдэж буй. Монгол Улсын эрүүгийн хуульд авлига, авах, өгөх нь адилхан гэмт хэрэг. Тиймээс холбогдсон этгээдүүдийг хамтад нь шүүж, авлига өгсөн этгээдийг өршөөн хэлтрүүлэх хуулийн боломжийг эдлүүлэх боломжтой эсэхийг харгалзаж, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийддэг.
Гэтэл Нийслэлийн Прокуророос дээрх хүмүүсийн заримыг нь уг хэргээс тусгаарлаж, авч үлдэхээр оролдож байгаа нь цаана нь одоо өндөр албан тушаалд байгаа хүмүүс, өөр “НУУЦ НОЁНТНУУД” байгаа юм биш биз гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, холбогдогчийг авч үлдэх нь тэдний ард байгаа хүмүүсийг авч үлдэх сонирхолтой холбоотой гэж хардах үндэслэл байна.
Олон нийтийн зүгээс Т.Бадамжунайтай холбоотой хэргийг сонгуулиас өмнө яаралтай шийдэхийг шаардаж байгаа бөгөөд энэ нь эрх баригч намын авлигатай тэмцэх эрмэлзлийг нотлох учиртай.
Гэтэл Нийслэлийн Прокурорын газар холбогдсон хүмүүсийн заримыг авч үлдэхийг хичээн хэргийг тусгаарлаж, улмаар дахин, дахин эсэргүүцэл бичиж байгаа нь хэргийг шийдэх үйл явцыг удаашруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.172
tsarai shige buzar avilgachin
Хариулах103.212.117.177
ЭНЭ АВЛИГАЧИН шүүгч, ПРОКУРОР нарыг зайлуулах арга байхгүй юм уу? АРАЙ хэтэрлээ. ИРГЭДийг басамжилсан эрх мэдэлдээ оодорсон авлигачин хуулийн ажилтан нарыгзайлуулах цаг ирнэ.
Хариулах