ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах байруудын хаяг, байршил

Х.Батсайхан
2024/06/28

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар эхэллээ. Сонгогч танд зориулж, сонгуулийн санал авах байруудын хаяг, байршлын мэдээллийг хүргэж байна. 

Энд дарж "МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ БАЙРУУДЫН ХАЯГ" гэсэн хэсгээс хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Улаанбаатар хотод санал өгөх иргэдэд сануулахад, сонгогчдын тооноос хамаарч зарим хороонд 1-6 санал авах байр бий. Тиймээс энд дарж орж, регистр болон хаягийн мэдээллээ оруулж, яг аль байранд санал өгөхөө мэдэж аваарай. 

Сонгогчид тойргийн нэр дэвшигчдийг сонгох болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас бөглөнө. Хэрвээ мандатын тооноос илүү, дутуу сонголт хийвэл автоматжуулсан систем уншихгүй бөгөөд сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна