Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ

Х.Батсайхан
2024/06/28

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар амжилттай үргэлжилж байна.

Санал хураалтын гол үйл явдлуудын тоонд төрийн өндөрлөгүүдийн саналаа өгөх ажиллагаа зүй ёсоор багтдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн VIII тойрог, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харъяалалтай бөгөөд ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр саналаа өгнө. Цаг нь одоогоор тодорхойгүй байна.

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар нэр дэвшсэн тойрогтоо буюу Хангайн бүсийн Баянхонгор аймагт саналаа өгнө. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд багтаж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойрог, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харъяалалтай бөгөөд “Саруул” хотхоны “Том жаал” цэцэрлэгт 11.40 цагаас саналаа өгнө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна