ОХУ, БНХАУ-тай хамтарч, аялал жуулчлалын нэгдсэн брэнд гаргана

Zuv.mn
2024/11/01

Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын байгууллагуудын удирдах ажилтнуудын Наймдугаар зөвлөгөөн ОХУ-ын Улаан-Үд хотноо боллоо. 

Зөвлөгөөнд оролцогчид хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, улс дамжсан төсөл хэрэгжүүлэх боломж сэдэвт илүү төвлөрсөн байна. Тодруулбал, агуу их "Цайны зам"-ын дагуу аялах маршрут нээх зэрэг асуудал хөндсөнөөс эцэст нь  БНХАУ, Монголын нутгаар дайрч, ОХУ-ын Сибирь, Урал, Повольжье, Москва, Санкт Петербург орж асан Торгоны зам дагуу шинэ маршрут гарган хөгжүүлэхээр болсон байна. 

"Оролцогч талууд шинэ маршрутыг тогтоох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон нь Зөвлөгөөний нэг чухал үр дүн байлаа. Ажил хэрэг болно гэж найдаж байна" гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна