Байгаль орчны сайдын шуурхай хуралдаан боллоо

Х.Есү
18 цаг 36 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ээлжит шуурхай хуралдаан /2025.09.25/ боллоо. Хуралдаанд яамны газар хэлтсийн болон харьяа газрын дарга нар оролцлоо.

Өнөөдрийн хуралдааны эхэнд өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар хэлэлцлээ. Үргэлжлүүлэн өнгөрсөн удаагийн сайдын шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгавар, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаар холбогдох дарга нар мэдээлэл хийлээ.

May be an image of 7 people and text

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар танилцуулагдсан мэдээллүүдийн хүрээнд санал сонсож, холбогдох дарга нарт үүрэг, чиглэлийг өглөө. Тухайлбал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарыг чадавхжуулах, цахим сургалт зохион байгуулах, СOP 17 ажлын хэсгийг долоо хоног бүр хуралдуулах, байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдээ намрын чуулганд багтаан өргөн барих чиглэлд ажиллахыг үүрэгдэв.

Мөн өнөөдрийн хуралдаанд Ойн газрын дарга Б.Оюунсанаа хуш модны самар түүж, бэлтгэх эрхийн дуудлага худалдаа явагдаж дууссан талаар мэдээлэл өглөө.

May be an image of 4 people

Тодруулбал, энэ жил 7 аймгийн 20 сумын хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн хуш модны самар түүж бэлтгэх эрхийн дуудлага худалдаа явагдаж дууссан байна. Нийт 20 сумын 126 багцад дуудлага худалдаа явагдаж, давхардсан тоогоор 24 аж ахуйн нэгж нийт 1.6 тэрбум төгрөгөөр түүж бэлтгэх эрхийг авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна