Туул голын эргээс нэр нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Х.Есү
18 цаг 26 минутын өмнө

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлага өчигдөр орой Онцгой байдлын газарт иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг ажиллан голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна