Хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?

2017/01/03
Хүүхдийн бие махбод маш хурдан өсөж торних тул түүнд цэвэр агаар нэн шаардлагатай. 
 
Дулааны улиралд хүүхдийг төрсний дараах долоо хоногтойгоос нь гадаа гаргаж, хооронд нь завсарлагатайгаар 10-15 минутаас 2-3 цаг хүртэл агаарт байлгана.
 
Сүүдрэвчинд агаарт унтуулсан ч болно. 
 
Сэрүүний улиралд хүүхдийг +20-+22°С дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж, аажмаар хугацааг 10-5 минут хүртэл уртасган сэрүүнд дасгасны дараа гадаа гаргаж болно. 
 
Намар өвлийн улиралд 2-3 долоо хоногтойгоос нь дулаан хувцаслан -10- -15°С-ээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт 3-5 минут гадаа гаргаж болно. 
 
Салхи шуургатай, агаарын бохирдол ихтэй үед хүүхдийг гадаа гаргах хэрэггүй. Харин цас, бороо орсны дараахан агаар цэнгэг байдгийг сануулах юун. 
 
Хэдийгээр хүүхдийг гадаа (агаарт) гаргадаг ч гэсэн хотын агаар бохирдол ихтэй учир амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш цэвэр агаарт зугаалах нь ашигтай. 

Хоололт

 Хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай. 
 
Тохирох хоолыг өгөх бүрдээ шинээр бэлтгэж өг.
 
Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим. Өдөрт 5 удаа хооллоно.
 
Хүүхдийн хоолонд төмс, байцаа, лууван, тараг, хоормог, ээдэм, бяслаг, өндөг, мах өргөн хэрэглэнэ. 
 
Хүүхдийг өөрөөр нь хооллуулж сургахыг хичээ. 

Хүүхдэд ямар хоол өгөх вэ?

Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүгээр бэлтгэж, цөцгийн тос, шар тос, ургамлын тосны аль нэгийг нэмээд элсэн чихрээр амтал. 
 
Сайтар хярж жижиглэсэн махтай бантан бэлтгэж, дээр нь аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэгийг мөн цөцгий буюу ургамлын тос нэмж өгнө. 
 
Тараганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос эсвэл цөцгий, ээдэм нэмж хий. 
 
Гэрийнхээ хоолноос шүүж, өтгөн хэсгийг нь нухаж жижиглэн өгч болно. (Амаараа зажилж өгч болохгүй)
 
Хоолны хооронд боломжтой бол ногоо, төмсний нухаш, шүүс өгнө. 
 
Хоолны хооронд хүүхдэд талхны зах, боорцог бариулж болно.

Зохистой хооллолт нь хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хэвийн өсөлт хөгжилтийг хангаад зогсохгүй гадаад орчны харш /сөрөг/ нөлөөллийг эсэргүүцэх чадвартай, эрүүл чийрэг өсөн торнихын үндэс болдог. 

Тав хүртлэх насны хүүхдийн өсөлт, хэвийн байгаа нь дараах шинж тэмдэгүүдээр илэрнэ 

Үүнд: 

Жин нь нэмэгдэх /хүнд болох/ 

Өндөр болох 

Том болох 

Хувцас нь багадаж таарахгүй болох 

Арьс нь цэвэр өнгөлөг байх 

Үс нь гялалзана

Нүд нь сэргэлэн, хараа нь сайн байх 

Хоол идэх дуртай болох
 
Хөдөлгөөн сайтай, тоглох дуртай байх 

Хүүхдийн хоол тэжээл тохирч эрүүл саруул өсч байгааг хүүхдийн сэргэлэн цовоо байдал, өдрөөс өдөрт өөрчлөгдөж өсч хөгжиж байгаа хөдөлгөөний болон мэдрэл, сэтгэхүйн хөгжил, уур уцааргүй, идэвхтэй байдлаар нь бид мэдэрч байдаг ч насандаа тохирсон, өсөлт нь хэвийн байгааг нарийн мэдэж байх шаардлагатай байдаг.

Хүүхдийн өдрийн дэглэм
 
 Хүүхдийг эрүүл зөв хүмүүжүүлэх үндсэн нөхцөл нь зөв зохион байгуулалттай, өдрийн дэглэм байдаг. Хүүхдийн унтах, сэрүүн байх, тоглох зэрэг нь тогтмол цагт байвал болзолт рефлекс амархан үүсч хүүхэд өдрийн дэглэмдээ хэвшдэг. 

Өдрийн дэглэмийн хамгийн чухал хэсэг нь нойрсолт. Хүүхэд унтах цагт гэрэл, радиог унтрааж, хүчтэй цочруулагчаас тусгаарлан нам дуугаар ярилцах нь чухал.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна