Э.Туулын чанаргүй брэнд

2017/01/03
Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сайн бизнесмэн ,сайхан эхнэртэй гэдгээр нь хүмүүс андахгүй. Нөхөр нь улс төрд хүч үзэж байх хойгуур, эхнэр нь нөхрийнхөө PR-ыг хийж  сайн үйлс байнга хийдэг гэнэ. Э.Туул гадаадад боловсрол эзэмшсэн олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй. Өнчин хүүхдүүд болон ,өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслан тэдний жижиг дунд бизнесийг дэмжин ажилладагт нь хүмүүс түүнд ам сайтай байдаг гэнэ. Зохиолч Б.Шүүдэрцэцгийн дотогт “Ану хатан” кинонд Э.Туул ойрад бүсгүйн дүрийг бүтээж, түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн овсгоотой бүсгүй билээ.  

Сайн ээж, сайн гэрийн эзэгтэй байхаас гадна тэрээр нилээдгүй сайн загвар зохион бүтээгч гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулаад амжсан. Тэрбээр “Хайрын хурим” салонтой хамтран 2016 оны өвлийн куртикны загвар гаргаснаас гадна түүнийгээ өөрийн брэнд найзуудаараа сурталчлуулаад амжсан гэнэ. Тэдгээр нь 1.500.000 ₮-өөр худалдаалагдаж байгаа аж. Гэвч түүний гаргасан брэнд курткууд чанараа хурдан алдаж байна гэх шүүмж фэйсбүүк сүлжээнд маргаан дэгдээж байгаа юм. Уг мэдээллүүдийн үнэн худал эсэх нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч дан ганц гадаад үзэмжинд анхаарсан брэнд нэртэй бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаaгүй тохиолдолд энгийн нэг даавуу болно гэдгийг Э.Туул хатагтай тийм ч сайн ойлгодоггүй нэгэн бололтой гэх шүүмж өрнөж байна.









А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна