А.Баярцэцэгийг Стивен Сигал гэртээ урьжээ

2017/01/06

АНУ-ын Вашингтон хотноо  зохион байгуулагдсан Дэлхийн миссийн тэмцээнд А.Баярцэцэг амжилттай оролцож, 11 дүгээр байранд шалгарсан билээ.

Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдөж тэргүүлэгчдийн эгнээнд орж чадсан А.Баярцэцэгээр монголчууд бахархсан.

 Тэгвэл түүнийг Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал гэртээ урьсан байна. Энэхүү мэдээг А.Баярцэцэг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлжээ. 

Тэрбээр алдарт жүжигчний хүндэтгэл, итгэлд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Хонгор

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна