Орчин цагийн муухан дуучдаас ч илүү хоолойны чадлыг гайхуулаад авсан сошиал ертөнцийн од бяцхан хүүг хүмүүс андахгүй болсон. Дуучин Т.Төрмандахын үнэнч фэн тэрбээр дуу болгоныг нь өөрийнхөөрөө эвлэгхээн дуулчихдаг авьяаслаг нэгэн. Өнгөрсөн намар нэгдүгээр ангийн сурагч болсон хүү сургуульдаа ч мөн “од” төдийгүй урлаг соёлын тэмцээнд ангиа төлөөлөн оролцдог урдаа барьдаг уран бүтээлч нь гэнэ.
Хамгийн анх бичлэг хийж юү-түб хуудсанд байршуулж шинэхэн одын урлагийн гарааг нээсэн дуучин Төрмандах өөрийн цахим хуудастаа хүүтэй хамтарч уран бүтээл хийхээ үзэгч түмэндээ амлаж байсан нь саяхан. Тэгвэл дуучин маань хэлсэн амлатандаа хүрч, Өсөх-Ирээдүй хүүтэй “Аархал” дуугаа хамтран дуулсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна