МУГЖ Ч.Алтан-Өлзий бурхны оронд заларчээ

2017/01/08
Монголын тайз, дэлгэцийн  урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгосон МУГЖ Ч.Алтан-Өлзий бурхны оронд заларчээ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд өнөөдөр үүрээр таалал төгссөн байна.  Энэ талаар жүжигчин М.Түвшинхүү фэйсбүүк хуудастаа, "Хүндэт ах минь амгалан нойрсдоо. Ум маани бадмэ хум" хэмээн эмгэнэлээ илэрхийлжээ.

МАГЖ Ч.Алтан-Өлзий нь “Өнөр бүл”, “ Говь хянганд тулалдсан нь”, “Гэрлэж амжаагүй явна”, “Сахиул уу, сахиус уу” гэх мэт олонд кинонд тоглосон бөгөөд тэдгээрийн дундаас "Өнөр бүл" киноны "Гажиг" Гармаагийн дүр монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна