Цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд Агаар цэвэршүүлэгч байршуулья

2017/01/08
Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 дугаар сараас эхлэн дараа оны 3 дугаар сар хүртэл ихэсдэг байдал ажиглагдаж, энэ нь цаг агаарын тааламжгүй нөхцөл /температурын инверси, хүйтэн өвөл/ бүрэлддэгтэй холбоотой. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор байрлах хотын төв болон гэр хорооллын орчинд их байдаг болохыг БОАЖЯ-аас судлан гаргасан байдаг.

ДЭМБ-аас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулсан байдаг. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг.

Манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотын маань агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн  харагдахгүй байна.

Иймд бид өөрсдийн амьдарч буй орчин, хүүхэд, өндөр настнуудынхаа амьдарч сурч буй орчны агаарын бохирдлыг бууруулах хамгийн богино хугацаанд авч болох арга хэмжээ бол агаар цэвэршүүлэгчийг байршуулах, тасалгааны агаарын бохирдлыг бууруулах, гадуур гарахдаа шүүлтүүртэй маск зүүж хувийн эрүүл мэндээ хамгаалах явдал юм.

PC mall дэлгүүрээс агаар цэвэршүүлэгчээ хямдруулснаас гадна Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагад зориулан онцгой хямдралтай үнийг санал болгож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна