Өнөөдөр болох үйл явдлууд

2017/01/09

10:00 цагт
Улаанбаатар зочид буудлын хойно СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдтэй уулзалт хийж бодол санлаа солилцож тайлан хурал хийнэ.

11:00 цагт
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Өнөөдөр 11:00 цагаас Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00цагт
Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн сэтгүүлчидтэй хийх уулзалт болно.

11:00цагт
МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аян зохион байгуулна. Аяны нээлт ирэх 11.00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.

11:00цагт
Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр болох утааны эсрэг технологийн үзэсгэлэн болно.МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НЗД С.Батболд, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

11.30цагт
Эрчим хүчний сайд П.Ганхүү хотын удирдлагуудын хамт өнөөдөр 11.30 цагт Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Агаарын бохирдол, утааны сэдвийн хүрээнд ажиллах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна