Өвлийн улиралд та хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг. Эдгээрээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээ авдаг вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд өвлийн цагт анхаарал хандуулахад тань тус хүргэх хэдэн алхмыг танд хүргэж байна.
1. Бүрэн тооцоолох
Хүүхдийг хувцаслахдаа түүний толгой, хүзүү, гар, хөл хэсгээр илүү анхаарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүнээс нэг дахин илүү дулаан хувцаслаж байгаарай.
2. Дулааныг нь шалгах
Хүүхдээ салхинд гаргаж байх нь маш сайн. Гэхдээ хүүхдүүд тоглож байх явцдаа даарсан эсэхээ үл анзааран үргэлжлүүлэн тоглосоор байдаг учраас даарч байгаа эсэхийг нь шалгаж байхад илүүдэхгүй.
3. Нарнаас илч авах
Хэрвээ гадаа дулаахан нартай өдөр байх юм бол хүүхэдтэйгээ хамт гарч, нарнаас илч аваарай. Хэрвээ таны гэрийн цонх наран талдаа байрладаг бол гэрээсээ ч үүнийг мэдэрч болно.
4. Арга техникийг заах
Хүүхдийг байнга дасгал хөдөлгөөний идэвхтэй үйл ажиллагаанд хамруулж байх хэрэгтэй. Учир нь өвлийн улиралд хүний бие илүү хөшүүн байдгаас үүдэж өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг. Иймээс түүнийг ямарваа нэгэн дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх гэж байгаа бол анхнаас нь зөв арга техникийг зааж өгөх хэрэгтэй.
5. Тоноглолтой байх
Хэрвээ таны хүүхэд цана, чаргаар гулгах гэж байгаа бол зориулалтын малгайг өмсгөөрэй. Өөр ямар ч төрлийн спортоор хичээллэсэн бай зориулалтын тоноглолыг бүрэн өмсүүлж заншуулах.
6. Хамар битүүрэхээс урьдчилан сэргийлэх
Ханиад томууны эхний шинж тэмдэг, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, найтаалгахаас эхэлдэг учраас эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, хамрын дусаалгыг эхний шинж тэмдгийн үед байнга хэрэглүүлэх хэрэгтэй. Мөн шөлтэй хоол, халуун уух зүйлийг ойр ойрхон өгөөрэй.
7. Шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаарах
Хүүхдийнхээ биед гарч буй өөрчлөлтийг байнга анзаарч байх хэрэгтэй. Тухайлбал: гарын хуруу, чих, хамар, хацар, хөлийн хуруу зэргийн арьс бага зэрэг цайвар болоод, ус гүйсэн шинж тэмдэг илэрвэл энэ нь хөлдөлтийн шинж тэмдэг бөгөөд хүүхдээ бүлээн усанд оруулж биеийн дулааныг жигд болгоно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна