Автомашины оношлогооны төлбөр 20-30 мянган төгрөг болж нэмэгджээ

2017/01/10
 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр 11 мянган төгрөгөөс 22 мянган төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр оношлогооны төлбөр хоёр дахин нэмэгдэж байгаа аж. Иргэд энэ сарын 9-нөөс эхлэн нэмэгдсэн үнээр автомашинаа оношлогоонд оруулахаар болж байна.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна