Манай компани нэрээ “Altaba” болгон өөрчилнө гэж Америкийн “Yahoo” компани мэдэгдлээ. Мөн харилцаа холбооны “Verizon Communications” компанитай хэлэлцээрийг эцэслэн байгуулсны дараа захирал Марисса Майер ТУЗ-өөс гарах аж. “Yahoo” компани интернэт үйлчилгээ, тухайлбал зар сурталчилгаа болон и-мэйлийн үйлчилгээгээ 4.83 тэрбум доллароор “Verizon” компанид худалдахаар тохиролцоонд хүрчээ.
Худалдан авалтын дараа тус компанийн нэрийг “Altaba” болгон өөрчлөх аж. “Altaba”-гийн үндсэн хөрөнгийг Хятадын цахим худалдааны “Alibaba Group” компанийн хувьцааны 15 хувь болон “Yahoo Japan” компанийн хувьцааны 35.5 хувиар бүрдүүлэхээр төлөвлөжээ. “Altaba” гэдэг нэр нь “alternate” болон “Alibaba” гэсэн хоёр үгний нийлэмж гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна