Бухимдсан Рианна Же Ло-г сошиал хаягуудаасаа блокложээ

2017/01/11
Алдарт дуучин Женнифер Лопес, реппер Дрейктэй үерхэж эхэлсэн нь олны анхаарлыг багагүй татсан. Энэ дуулиан нэг хэсэгтээ намжихгүй нь бололтой. Учир нь Дрейкийн экс найз бүсгүй Рианна Жэ Ло-г сошиал дахь бүх хаягаасаа блоклож, дагахаа больсон тухайгаа ярьжээ. Ердөө хэдхэн сарын өмнө рэппер Дрэйктэй гэрлэнэ гэгдэж байсан Риана өдгөө ганц бие болсон төдийгүй хайртай залуугаа 47 настай Женнифер Лопест алдсан юм.



Хосууд хамтдаа авахуулсан зургаа “Инстаграм”-даа байршуулж, Лас Вегаст тоглолт үзэж, хамгийн үнэтэй зочид буудалд байрласан нь паппарациудын дурангаас мултарсангүй.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна