А.Баярцэцэг хоёрдугаар сард эх орондоо ирнэ АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэгээр шалгарсан А.Баярцэцэг тэмцээнээ дуусгаад хувийн ажлаа амжуулахаар тэндээ үлдсэн юм.
Монгол Улсаас Дэлхийн мисс-ийн тэмцээнд оролцогчдоос хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа түүнийг эх орондоо хэзээ ирэх бол гэх хүлээлт байна. Тэгвэл тэрбээр ирэх хоёрдугаар сард эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Дашрамд сонирхуулахад түүний тоглосон Явуулын хүн уран сайхны кино удахгүй нээлтээ хийх юм байна. Тэрбээр тус кинонд Ариунаа гэх хөдөөгийн бүсгүйн дүрд тогложээ.
Г.Сар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна