​Ука гэрэл зурагт мөнгө хаяж, бүтээл худалдаж авах хоббитой болжээ

2017/01/12
Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн “Шарга азаргатай адуу” бүтээлийг Киви хамтлагийн дуучин Ука өндөр үнээр худалдаж авсан гэнэ. Энэ тухай Ч.Батзаяа твиттер хуудастаа, “Дэлхийд үнэлэгдсэн Шарга азаргатай адууны минь зургийг худалдан авсан Киви хамтлагийн дуучин Укад баярлалаа. Амжилт хүсье” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.



Харин зургийг худалдаж авсан дуучин Ука “Энэ шарга азарга их утга учиртай. Яагаад ч юм их таалагдаад гэртээ байнга харж байхаар иймэрхүү шийдэлтэй хийлгэж авсан. Их авъяас, хүч шаардаж энэ сайхан зургийн эрхийг авсаан. Харах болгонд тал нутаг, хүйтэн уур амьсгал, сүрэг морьдын чимээ...

2015 оны нэгдүгээр сарын 19-нд Батзаяа гэж хүн Хэнтий аймагт -40 хэмийн хүйтэнд энэ зургийг дарсан. Ёстой сонин, сайхан зураг. Баярлалаа” хэмээн инстаграм хуудастаа бичсэн байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна