В.Катасонов: АНУ-ын Ерөнхийлөгчийг дагнан харах нь Оросын сул тал юм. “Амлана гэдэг гэрлэнэ гэсэн хэрэг биш” бөгөөд Д.Трампын үйлдэл амтайгаа нийлэхгүй байж болно. Түүнээс гадна америкийн засгийн газарт томоохон олигархи “холбоотнууд”, түүнчлэн зөвхөн мөнгөнд биш, хүмүүст бооцоо тавьдаг “Goldman Sachs”-ын хүмүүс оролцож байгаа баримт түгшүүр төрүүлж байна. Эдүгээ Америк дэлхий дахинд 20 трлн доларын өртэй гэсэн чухал зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. Би тулсан өрийн асуудлаас салах хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол зээлдүүлсэн этгээдийг устгах явдал байдаг. Энд дайн гарах магадлалын асуудал гарч ирж байна. АНУ-ын хамгийн хүчтэй дайсан болох Хятадад нэн хүчирхэг зэвсэг болох Холбооны Нөөцийн Сангийн триллион доллар байгааг дурдах ёстой. Хэрэв Хятад эдгээрийг зах зээлд гарган “хаях” юм бол эдийн засгийн “апокалипсис” эхлэнэ…
“СП”: Яагаад АНУ дахь Дональд Трампын ялалтад Орос баярлаж болохгүй гэж ?
В.К: Нэгдүгээрт, Орос АНУ болон түүний лидерт хэтэрхий их анхаарал тавьж байгаа нь оросуудын сул дорой гэдгийг баталж байна. Сталин, Хрущев, Брежнев нарын үед манай орон энэ үйл явдалд хангалттай тайван ханддаг байсан. Зөвлөлтийн Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Америкийн сэдэв таван хувь орчмыг эзэлдэг байсан. Өнөөдөр бүх мэдээллийн тэн хагас нь Америк, Трамп, сонгуулийн өмнөх компани, шинэ шинэ мэдэгдлийн тухай мэдээлэл байна. Энэ үзүүлэлт бидний сул талын, зарим талаар манай засгийн мэдээллийн бодлогын сул доройтой холбоотой. Өнөөдөр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийн тулгамдсан асуудлууд, эмзэг сэдвийг ярихаасаа Америкийг ярихийг илүүд үзэж байна. 11 дүгээр сарын 9 буюу Трампын ялалтын тухай анхдагч мэдээллийн дараа энэ үйл явдалд баярласан хүмүүсийг би ойлгож чадна.
Трамп бол улс төрийн нэг хэвийн байдлыг үгүйсгэсэн стандарт бус нэр дэвшигч юм. Тэрээр хэзээ ч ил ярьж байгаагүй асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн юм. Гэтэл Хиллари улиг болсон “шувууны хэлээр” донгодож, бүх хүнийг залхааж, дургүйцэл төрүүлсэн юм. Энэ бол Трампын сонгуулийн өмнөх арга мэх байсан байх бүрэн магадлалтай.
Эдүгээ Америк нь эрх мэдэл дэх олигархуудын тоо хэмжээ гэсэн цорын ганц түлхүүр шинж тэмдгээр бүрэлдсэн команд буюу ер бусын Засгийн Газартай болсон гэж хэлж болно. Америкийн түүхэнд ийм зүйл байх нь байсан, гэхдээ ийм их цар хүрээтэй байгаагүй. Жишээлбэл, Эндрю Меллон сангийн сайд, Рокфеллер дэд Ерөнхийлөгч болов. Одоо бүх команд олигархуудаас бүрдэж байна ! Түүнээс гадна америкийн бизнесийн дээдсээс бүрдсэн бараг 20 гаруй олигархи оролцсон Стратеги, улс төрийн бодлогын Форум гэгчийг байгуулав.
Миний гайхашралыг төрүүлсэн зүйл бол Трампын командад “Goldman Sachs”-аас хэд хэдэн хүн орсон явдал юм. Энэ бүтцийг “фирм” гэж нэрлэж заншсан ба учир нь энэ бол “J.P.Morgan Chase”, “Bank of America” ч биш юм. “Goldman Sachs” бол зөвхөн мөнгө төдийгүй, харин хүмүүст бооцоо тавьдаг байгууллага юм. Бүдүүн тоймоор хэлбэл энэ бол хожим нь Америк болон дэлхий даяар нисэн одох дэгдээхэйнүүдийг үржүүлэх инкубатор юм.
Жишээлбэл, Америкт “Goldman Sachs”-аас гарсан Сангийн сайд байв, мөн энэ фирмээс төрсөн олон хүн байдаг (жишээлбэл, Европын Төв банкны Ерөнхийлөгч Марио Праги байна). Одоо АНУ-ын Сангийн сайдын суудалд “Goldman Sachs”-д 16 жил ажилласан Стивен Мнучин тодорхойлогдоод байна. Ерөнхийдөө бол энэ команд ер бусын команд юм. Ийм учраас Трамп ард түмнийг баярлуулна хөөрөх нь наад зах нь хачирхалтай явдал болно.
“СП”: Трампын сонгуулийн өмнөх кампаниас Та чухам юунд нь болгоомжилсон бэ ? Энэ шатан дээр нь эргэлзэх урьдач нөхцөл байсан уу ?
В.К: Намайг эдийн засагчийн хувьд болгоомжлоход хүргэсэн хэд хэдэн хэллэг байсан юм. Трампын сонгуулийн өмнөх үгс “цаазалж болохгүй өршөө” гэсэн томъёоллыг санагдуулж байлаа. Жишээлбэл тэр Хятадын барааг импортоор авч, үйлдвэрлэлийг шилжүүлсний уршгаар Америк асар их ажлын байраа алдсан гэж байв.
Мөн Трамп өөрийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахын оронд АНУ-аас хөрөнгө болон ажиллах хүч Мексик, Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг орон руу алдагдсан гэж дургүйцэн ярьж байв.
Ингээд Трамп ойрын арван жилд 25 сая ажлын байр бий болгохыг уриалсан. Түүнчлэн Трамп Америкийн эдийн засгийн статистикийн худал хуурмагийг илчилсэн. Штатуудын албан ёсны үнэлгээгээр Америк дахь ажилгүйчүүд 5%-ийн түвшинд хэлбэлзэж, ойролцоогоор 7,5 сая хүн болдог аж. Харин Трамп болохоор 94 сая ажилгүйчүүдийн тухай ярьсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн чадвартай нийт хүний тэн хагасаас илүү тоо юм.
25 сая ажлын байрны амлалтаа биелүүлэхийн тулд Америк гаднаас, тухайлбал Хятадаас бараа таваар авахгүй байх ёстой. Энэ зорилтыг шийдвэрлэхийн тулд Америк импортын татвараа нэмэх ёстой. Үүний зэрэгцээ Америк өөрийн экспортыг нэмэх ёстой ба үүнийгээ зөвхөн хүчтэй доллартай баймаажин хийж чадна. Мөн Америк энэ зорилгодоо нийцүүлэн бодлогын хүүгээ нэмэх ёстой. Яг ийм зүйл болж, АНУ-ын Холбооны Нөөцийн систем (ХНС) бодлогын хүүгээ дөрөвний нэгээр нэмэв. ХНС болон түүний бодлогын хүү бол америкийн төдийгүй, дэлхийн эдийн засгийг удирдах нэн чухал хэрэгсэл болдог гэдгийг сануулж байна. Хэрэв бодлогын хүүг нэмвэл Америкийн эдийн засаг соронзон шиг ажиллаж эхлэх ба бүх капитал Америк руу урсана. Харин энэ үед доллар заавал өсөх ёстой. Гэхдээ валютыг өсөлтийн нөхцөлд аж үйлдвэржүүлэлтийг хэрхэн хийх вэ ? Яагаад ч ингэж болдоггүй юм. Үндэсний валют бэхжих үед улс өрсөлдөх чадвараа алддаг. Энэ нь их чухал агшин юм. Ийм учраас Трамп доллар өсөж буй нөхцөлд Америкийг худалдааны гүрэн болгон хувиргаж чадахгүй. Энэ бол гол зөрчил.
“СП”: Яаж байгаад Америк хэвлэх машины загварт орчихсон юм бэ ?
В.К: ХХ зууны эхний хагаст Америк худалдааны гүрэн байв. Дэлхийн II дайны дараах бараг 20 жилийн турш Америкийн худалдааны баланс эерэг сальдотой байсан юм. Харин 1971 онд анх удаагаа сөрөг сальдотой гарсан ба улс орон зарснаасаа илүү ихийг худалдан авдаг болжээ. Яг энэ үед Ерөнхийлөгч Никсон америкийн сангийн “алтан цонх”ыг хаасан билээ. Доллар бол өрийн бичиг бөгөөд дээр нь “алтан нөөцөөр баталгаажсан ба үзүүлээд (алтаар) сольж болно” гэж бичсэн байдаг.
Америк өөрийн алтан нөөцийг алдах эрсдэл хийж импорт хийх болов. Ийм маягаар 70-аад онд алтан стандартыг халах тухай шийдвэрийг лоббидон гаргасан юм. Өнөөдөр бид цаасан долларын эрин үед амьдарч байна. Америк 40 гаруй жилийн турш хэвлэх машины ачаар амьдарч байна. Үнэн хэрэг дээрээ энэ орон сулран доройтож, хэрэглэн амьдрахад дасаж, үйлдвэрлэхээ больсон байна.
Хэрэв Трамп ямар нэг юм өөрчлөхийг хүсч, Америкийг аж үйлдвэр хийгээд худалдааны их гүрэн болгоно гэвэл үүний тулд нэгдүгээрт, протекционизмын бодлого явуулах ёстой, хоёрдугаарт, америк долларын ханшийг нам байлгах хэрэгтэй. Трамп протекционизмын тухай ярихдаа Хятадын бараанд 45%-ийн татвар тогтоох, мөн Бээжингийн эхлүүлсэн валютын дайн яг адил хариу өгөх асуудлыг онцгойлсон юм. Америкийн энэ бодлогын шалтгааны талаар тэр тодорхой юм хэлээгүй.
2014 болон 2015 онд бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэж амласан атлаа хэлсэндээ хүрээгүй ХНС-ийн дарга Жанет Йеллэнийг 2016 оны зун Трамп хэд хэдэн удаа “чимхсэн” юм. Сонгуулийн дараа бодлогын хүүг дөрөвний нэгээр нэмэгдүүлсэн. Дараа жил гурван удаа дэс дараалан нэмнэ гэж амлаж байгаа. Ингээд 2018 онд бодлогын хүү 3,5%-д хүрэх юм. Ийм зүйл болно гэдэгт би итгэхгүй байна, учир нь тэр үед Америк аж үйлдвэржүүлэлт явуулж чадахгүй.
“СП”: Трамп сонгуулийн өмнө баахан амлаад харин дараа нь жинхэнэ нүүрээ харуулж байна гэж хэлж болох уу ? Бүх улс төрчид ингэдэг биз дээ.
В.К: Түүний “нүүр царай” бол “олигархуудын” улс төрийн товчоо байгуулах явдал мөн. Одоо тэр нь бүхнийг шийдвэрлэнэ. Хэрэв өмнө нь үүнийг хөшигний цаана хийдэг байсан бол өнөөдөр энэ залуус Трампын юу хийхийг нээлттэй зааж өгөх болно. Учир нь тэд бол “Goldman Sachs”-ын мэргэжилтнүүд юм.
“СП”: Трамп Хятад хоёрыг ярья: Эдийн засгийн гол дайсныхаа талаар Америк ямар стратеги баримтлах вэ ? Трамп өмнө нь: “Хятад бол “валютын залилагч” бөгөөд бүтээгдэхүүний экспортод субсиди хийдэг явдлаас Хятадыг татгалзуулах болно гэж мэдэгдэж байсан ? Америк, Хятадын хооронд “дайн” болох уу ?
В.К: Энэ дайн хоёр улсаар хязгаарлагдах эсэх нь өөрөө асуудал юм. 1914 онд бүгдээрээ хязгаарлагдмал дайн болно бодож байтал дэлхийн дайн болоод хувирчихсан. Мөн ийм явдал 1939 онд болсон. Энд юу болсон бэ гэвэл Англи тэр дороо л Германд дайн зарласан.
Ийм учраас хязгаарлагдмал дайн, дотоодын өөр хоорондын дайн бодитойгоор Дэлхийн Гуравдугаар дайн болон хувирна. Энэ талаар сайхан зүүд зэрэглээ байх ёсгүй. АНУ Хятадын хувьд дураараа дургиж байгаа нь тодорхой юм.
“СП”: Трамп Тайванийг “Нэг Хятадын” хэсэг биш, тусгаар тогтносон улс гэж үзэхэд бэлэн байгаа. Хэрэв Америк Бээжинтэй хоёр талын харилцааны гол гол асуудлаар тохирч чадахгүй юм бол энэ бүхэн болно гэж Трамп мэдэгдсэн.
В.К: Үүнийг зориудаар хийж байгаа юм. Ийм маягаар Америк Хятадуудыг ”цэнэглэж өгч” байна.
Хятад АНУ-ын хувьд үнэхээр маш их аюултай нь үнэн. Хэдий ийм боловч шинэ засаг захиргааны “шинэкоовууд” Хятадад цохилт өгөхдөө хариу цохилтын бумерангийн хүчийг тооцож чадахгүй. Энэ бол бараг л цөмийн зэвсэг хэрэглэсэнтэй дүйцнэ. Ийм учраас Хятад, Америкийн эдийн засгийн сөргөлдөөн маш аюултай.
Америкийн худалдааны сөрөг сальдог арилгахын тулд Трамп Хятадтай хийх худалдаанд 45%-ийн татвар тогтоожээ гэж бодоод үзье. Яг өнөөдөр энэ сальдо 370 млрд доллар болоод байна. Энэ нь Америкийн сан энэ мөнгийг олж авч чадахгүй, яагаад гэвэл бүх валют тэр дороо л Америк руу эргээд ирнэ гэсэн хэрэг юм.
Хятад олж авсан бүх мөнгөө АНУ-ын сангийн үнэт цаасанд оруулж байна. Ийм учраас Хятад, Америк хоёр бие биетэйгээ холбоотой. Хэрэв Америк Хятадыг тогтворгүйжүүлж эхэлбэл үүний бумерангийн үр дүн америкийн эдийн засгийг бүр ч илүү тогтворгүй болгоно.
Хэрэв Хятад олон улсын нөөц валютаа хүнд зэвсэг байдлаар ашиглаж эхэллээ гэж төсөөлөөд үзэхэд доллар нурах нь гарцаагүй. Одоо Хятадад 3 триллион долларын сангийн үнэт цаас байгаа. Хэрэв Хятад энэ “ногооноо” дэлхийн зах зээлд хаях юм бол доллар нуран унана. Иймээс Хятадад өөрийгөө хамгаалах олон “гранат” байгаа юм.
Штатууд энэ аюултай тоглоом руу орох бүрэн магадлалтай, учир нь олигархи улс төрийн товчоо гарцаа мэдэхгүй байгаа юм. ХХ зууны 30-аад онд Европ, Америкт болсонтой яг адилхан явдал болж байна. 1929 онд хямрал гаарч, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр сандраан бужигнаан үүссэн. Хямралын хурц үе 1933 он хүртэл үргэлжилсэн. Үүний араас саатал буюу стагнаци залгасан. Ер нь бол эдгээр орнууд хямралаасаа гарч чадаагүй юм. Ийм учраас эдийн засгийн асуудлыг дайны аргаар шийдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Энэ бол Дэлхийн II дайны зорилтуудын нэг нь байсан. Үнэн хэрэг дээрээ санхүүгийн ертөнц маш энгийн бөгөөд увиагүй байдаг. Одоо Америк дэлхий дахинд 20 триллион долларын өртэй. Энэ өрийн тэн хагасыг Барак Обама тавьж чадсан юм. Өрийн асуудлаас зайлхийх хамгийн энгийн арга бол зээлдүүлэгчийг устгах явдал. Санхүүгийн сурах бичгүүдэд энэ тухай хэзээ ч бичиж байгаагүй.
Дашрамд дурдахад Дэлхийн I дайн ч гэсэн эдийн засгийн асуудлыг эдийн засгийн бус аргаар шийдвэрлэсэн.
“СП”: Дэлхийн I дайны өмнө хэн хамгийн том зээлдүүлэгч байсан бэ ?
В.К: Орос, Америк гэсэн хоёр зээлдүүлэгч байсан. Учир нь манай орныг “алтан зүүн” дээр Ротшильдийнхэн суулгасан: Орос өөрийн алтан санг байнга нөхөх ёстой байсан ба энэ зорилгоор Ротшильдийнхнээс зээл авдаг байсан. Тэр үед манайх хамгийн их тулсан өртэй байсан, учир нь Орос сан хүлээн авагч байдлаар ажиллаж байсан. Харин Америк хувийн зээлийн чиглэлээр ажиллаж байв.
Үүний үр дүнд Америк Дэлхийн I дайнд орохдоо (гэхдээ шууд давхиж ороогүй) дэлхийн хувийн асар өртэй, хамгийн том нетто – өртөн байсан бол дайны дараа 1919-1920 онуудад хамгийн том нетто-зээлдүүлэгч болон гарсан юм. Дайн яг ингэж бүх юмыг эргүүлдэг.
Орос ч гэсэн улсын өрийн асуудлыг стандарт бус аргаар шийдвэрлэсэн: 1918 оны эхээр Зөвлөлт засаг хууль гаргаж Хаант засгийн тавьсан улсын гадаад өрийг дарах болон үйлчлэхээс татгалзсан ба гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг улсын болгосон юм.
Үүний дараа Баруун гонгинож эхлэв ! Зөвлөлт Орос болон Барууны харилцааны түүхийг энэ хүчин зүйлийг үгүйсгэн ойлгох боломжгүй. Баруун хэзээ мөнгө өгөхөв, хэзээ мөнгө өгөхөв гэж байнга сануулж ирсэн юм.
“СП”: Үүний үр дүнд Дэлхийн II дайн болсон уу ?
В.К: Дэлхийн II дайн бол олон зорилгот төсөл болно. Түүний нэг зорилт нь Израиль улсыг байгуулах явдал байсан. Юуны учир еврей нарыг уугуул газар руу нь хөөснийг тийм ч амархан тайлбарлаж болохгүй. Тэд Европоос сайн дураараа гарахыг хүсээгүй, тэдэнд бас Палестинд улс байгуулах хэрэгтэй байв. Харамсалтай нь манай сурах бичгүүд энэ талаар юу ч тайлбарладаггүй, иймээс манай хүүхдүүд болон насанд хүрэгчид ХХ зууны түүхийг их гэнэн ойлгодог.
Трамп руу эргэн ороход тэрээр улс орныхоо эдийн засгийн зарим асуудлыг цэргийн аргаар ээлжит удаагаа шийдвэрлэхийн тулд Хятадтай харилцаагаа хурцатгахыг би үгүйсгэж чадахгүй. Гэхдээ америкчууд хэвлэлийн машинтайгаа зууралдах ба энэ нь тэдний хувьд цөмийн толгойтой пуужингаас чухал зэвсэг юм. Чингэхдээ Хятадад 3 триллион долларын ХНС-гийн үнэт цаас байгааг Америк сайн мэдэж байгаа. Хэрэв Хятад үүнийгээ дэлхийн зах зээлд хаявал хэвлэлийн машин устах болно.
“СП”: Доллар хэзээ нурах вэ ?
В.К: Энэ бол дэлхийн төгсгөл хэзээ болох вэ гэдэгтэй адил зиндааны асуулт. Хэрэв доллар нурвал “Апокалипсис”-ыг л уншдаг байх, тэнд бүх юмыг бичсэн байгаа…
Судлаач Д.Ганхуяг
2017 оны 01 дүгээр сарын 11
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна