Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн танхимд өчигдөр боллоо.
Шүүх хуралдаанаар Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон, албан тушаалаа ашигласан, 192.2 буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 272.2. буюу энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан гэх үндэслэлүүдээр ял оногдуулсан байна.
Хэргийг эргэн сөхвөл дээрх нэр бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдон, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд тосч байх үед нь баривчилсан байна. Тухайн үед прокурор Х.Тамирын автомашиндаа хавтаст хэргийн материалуудаа тээвэрлэж явсан гэдэг. Мөн бусдаас хахууль авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна