Ломбард дээрэмдсэн этгээдүүдийг цагдаа нар баривчилжээ
Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбардыг дээрэмдсэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарч, цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, гэмт этгээдүүд барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан 30 настай эмэгтэй Г-г ажлаа хийж байхад нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган, сүрдүүлж бэлэн мөнгө, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдэн авч явсан байна.
Хэргийг үйлдэгчид Улаанбаатар хотын харьяат Ц нарын гурван этгээд болохыг тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 15 сая төгрөг гэж тогтоогоод байгаа аж.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна