МАХН-ын гишүүд дэмжигчид Тусгаар тогтонолын талбайд жагсаал зохион байгуулаад хэд хонож байна. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь эдүүлэхийн төлөө ийнхүү жагсч байгаа аж.
Тэгвэл жагсаалд ихэээхэн үүрэгтэй оролцож буй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өмнө нь явагдаж байсан хууль бус шийдвэрүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин давтагдаж, хууль хүчний байгууллага, СЕХ болоод бусад байгууллагаас гарах магадлал өндөр байгаа учраас бид ийнхүү тэмцэж байна.
МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёр дахь хувилбар гэж байхгүй. Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам биш.
Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно” гэжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна