УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгслөө. Тэрбээр өөрийн нүүр номын хуудаснаа “Дөрвөн жил хамт байсан эрдэмтэн багш нар, ангийн хамт олондоо баярлалаа. Баярыг минь хуваалцсан гэр бүл, найз нөхөддөө талархаж байна” гэжээ.
Б.Саранчимэг гишүүний хувьд боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээгийн тоонд багтдаг. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургууль, АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургууль, ШУТИС-ийг тус тус дүүргэсэн юм. Түүнийг нийслэлчүүд “ногоон” хатагтай гэдгээр нь андахгүй. Түүний хувьд 2010 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн анхны захирлаар томилогдож, 2012 онд НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны даргаар дөрвөн жил ажилласан. Мөн НИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2014 онд сонгогдон ажиллаад 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. О.Анир |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна