Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд иргэнийхээ хувиар саналаа өгсөн. Тэрээр өөрийн цахим хуудсанд "Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая. Төрийн ажил цалгардахгүй,хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Хоёр дахь шатны сонгууль ирэх сарын 9-нд болохоор товлогдсон нь их баяр наадмын өмнө шинэ ерөнхийлөгч тангарагаа өргөж амжихгүйд хүрэх магдлалтай байгаа. Хэрэв тангараг өргөж амжихгүй бол Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч ес дэх удаагаа баяр наадмын нээлтийг хийж үг хэлэх юм.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна