МоАХ-ны гишүүд, дэмжигчид СЕХ-ны гадаа жагсана

2017/06/28
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн авсан санал 50+1 босгыг даваагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болоод буй. СЕХ-ноос долдугаар сарын 9-ний өдөр дахин санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Баяр наадамтай давхцуулан санал хураалтыг товлосон нь ирц хүргэхгүй байх башир арга гэж АН-аас эсэргүүцэж буй. Тэгвэл өнөөдөр 15.00 цагт Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид СЕХ-нд шаардлага хүргүүлэн эсэргүүцэл илэрхийлэхээр  болжээ.

Тэд хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 6-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр зохион байгуулахыг шаардсан  шаардлагыг хүргүүлэх юмбайна. Шаардлагынхаа хариуг маргааш өдрийн /2017.06.29/ 11.00 цагт авахаа дурдсан бөгөөд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мөн илэрхийлжээ.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна