АН дахин санал хураалтын товыг ирэх сарын 6-нд явуулах шаардлага хүргүүллээ

2017/06/28
Сонгуулийн ерөнхий хорооноос эхний шатны сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар өнөөдөр 13:00 цагаас эхлэн хуралдаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэн танилцуулснаас хойш улс төрийн намууд, нэр дэвшигчдийн зүгээс ээлж дараалан хэвлэлийн хурал зарлаж, тухай бүрт мэдээлэл хийж байсан.

Харин өчигдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосныг мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан намуудын зүгээс ч ээлж дараалан тус хороонд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. 

Энэ удаад АН-ын зүгээс дахин санал хураалт явуулах товыг эргэн харж ажлын өдөр буюу долоодугаар сарын 6-нд зохион байгуулах шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад өнөөдөр хүргүүлжээ.



Т.Очир 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна