Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль олон асуудал дагуулж байна. Ерөнхийлөгчийн сунгаанд олонхийн саналыг авсан хоёр намын нэр дэвшигч нарыг энэ сарын 09-нд дахин өрсөлдөхөөр болсон байсан. Гэвч СЕХ-ны энэхүү шийдвэрийг нам, холбоодууд эсэргүүцэж, тус хороонд удаа дараа шаардлага, хүсэлтийг илгээгээд байсан.
Тиймээс СЕХ-оо гаргасан шийдвэрээ эргэн харж хугацааг хоёр өдрөөр наашлуулж энэ сарын 07-ны өдөр дахин сонгуулийг явуулахаар болов. Ерөнхийлөгчийн дахин сунгаантай холбоотойгоор Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийсэн юм. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай өдөр буюу долдугаар сарын 7-нд аймаг, сумын наадам хийхгүй байх шийдвэрийг аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хоёр дахь шатны санал хураалт зохион байгуулахад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийн зардлыг баталж өгөөд байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна