Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн М.Оюунчимэг, Б.Баярсайхан нарт хариуцлага тооцно уу

2017/06/29
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МАН-ын нэр дэвшигч М.Энхболдыг дугуйлсан саналын хуудсаа өөрийн фэйсбүүктээ нийтэлж, “Манай гэр бүлийнхэн сонголтоо хийлээ” хэмээн нь бичсэн нь сонгуулийн тухай хууль зөрсөн ноцтой үйлдэл болсон юм. Тодруулбал, Сонгуулийн тухай  хуульд нэр дэвшигчийг дугуйлсан хуудсаа нууцлахгүйгээр олон нийтэд ил тод мэдээлсэн тохиолдолд 14 хоног саатуулахаар зааж өгсөн байдаг. Энэ шалтгаанаар иргэд олон нийтийн сүлжээнд “Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн М.Оюунчимэг гишүүнийг саатуулах хэрэгтэй” гэсэн шүүмжлэлийг хүчтэй өрнүүлж байна.



Тэгвэл Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нь мөн адил төрийн албаны болон сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчжээ.

Тодруулбал, Б.Баярсайхан “АН-аас сонгогдсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид бид итгэсэн. Найман жил сайхан цагийг горьдож хүлээсэн. Одоо болъё. МАНдуулъя” хэмээн цахим хуудастаа бичсэн нь асуудал дагуулж болзошгүй байна.



Учир юу гэвэл Б.Баярсайханы энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 10.6 дахь зүйл заалтыг зөрчиж байгаа бөгөөд 10.6-д,  “Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улстөрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” хэмээн хуульчилж өгсөн байдаг аж. Энэ дагуу бол түүнийг төрийн албанаас нэн даруй чөлөөлж, 2 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орохгүй байхаар шийтгэл ноогдуулах учиртай.  



Мөн түүний цахим хуудастаа нийтэлсэн зүйлийг “Сонгуулийн тухай хуулийг зөрчиж  нэр дэвшигч М.Энхболдын нэрийг татуулах аюултай нөхцөл бүрдүүлсэн байна” хэмээн хуульчид тайлбарлаж байгаа юм.

Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна