Өнгөрөгч амралтын өдөр Өвөрхангай - Улаанбаатарын чиглэлд Гэмтлийн эмнэлгийн эмч нарын зорчиж явсан "УБН 8979" улсын дугаартай приус машин Элсэн тасархайгаас 10 гаруй км-ийн зайд зорчигч тээврийн автобустай мөргөлдөж осолджээ.
Ослын улмаас Гэмтлийн эмнэлгийн 6 ажилтан хүнд гэмтэл авсан бөгөөд осол гарсанаас хойш хоёр цаг гучин минутын дараа ОБЕГ-ын аврагчид болон ГССҮТ-ийн шуурхай баг Улаанбаатар хотоос ослын газарт очиж ажиллажээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж салбарынхаа ажилтнуудыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааг хийхийг үүрэг болгон тал тал тийш явуулсан нь энэ мэт харамсалтай осол гарах үүдэл болсон хэмээн эх сурвалжийн зүгээс мэдээлж байгаа юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна