УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цахимд цацагдсан нь шуугиан тарьсан юм. Харин хохирогчийн ар гэрийнхэний мэдээлснээр энэ хэргийг УИХ-ын гишүүн Д.Гантулга үйлдсэн болох нь нийтэд ил болсон байдаг. Тэгвэл өнөөдөр хүчиндүүлсэн бүсгүйн эгч Ч.Наранзаяа хоёр дахь удаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, мэдэгдэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр, ''Намайг Чамбуугийн Саранзаяа гэдэг. Миний аав ээж хоёр амьд мэнд Булган аймгийн Дашинчилэн суманд амьдардаг. Манай дүүг Ч.Наранзаяа гэдэг. Дүү бид хоёр дээрээ гурван ахтай. Би энэ асуудлаар анхнаасаа хэвлэлээр биш хуулиараа явна гэж бодож байсан. Гэтэл сүүлдээ энэ хэрэг замхрах гээд, эцэстээ хүн гүтгэсэн хэрэгт холбогдох гээд байсан болохоор хэвлэлийхэнд хандсан. Намайг царай зүсээ нууцлаад ярилаа гэж их шүүмжилсэн, бас Н.Сарангэрэл гэж хүүхэнтэй эгч дүүс гэж бичээд байсан болохоор энэ удаа яалт ч үгүй царайгаа ил гаргаж байна. Ийм байдлаар нийгэмд хандаж байгаадаа уучлал хүсье.
Бидэнд шүүх эмнэлэгт хандсан бичиг байгаа. Өдөр судартайгаа. Манай дүүгээс арчдас, цагаан хэрэгсэл цусны шинжилгээ авсан. Гэвч шүүх эмнэлэгт өгсөн бүх нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийгээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүн гарсан талаар надад баттай эх сурвалж хэлж байсан ч яг бичгээр дүгнэлт нь гарч ирэхдээ ямар ч эр бэлгийн эс илрээгүй гэж гарч ирсэн.
Ингээд энэ бичиг нь Баянзүрх дүүргийн прокурорт шилжээд хэргийг нь ямар ч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар гэрт ирж нэгжлэг хийхдээ шууд Д.Гантулгын талд ажилласан. Эд мөрийн баримтуудыг авч явж шинжлүүлээд хэргийг хэрэгслэхгүй болгосоны дараа дүүгийхээ турсик, хөнжил цагаан хэрэслийг авъя гэхэд цагдаа нар өгөхгүй гэж байснаа арайхийж өгөхөд нь тал талаас нь хайчлаад авчихсан байсан. Монголын хууль хяналтынхан шалгаж тогтоож чаддаггүй юм бол би гадагшаа яваад ч хамаагүй шинжлүүлээд ирж чадна.
Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна. Ядаж надаас, миний найз гээд байгаа хүүхнээс мэдүүлэг авах ёстой биз дээ. Баянмонгол хороолол, Гурван гал эмнэлгийн камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан. Манай найз хүүхэн намайг аягүй их доромжилж байгаа.'' гэв.
Мөн тэрбээр, "Яг үнэнийг хэлэхэд Д.Гантулга Сонгууль дуустал элдэв хэл ам гаргахгүй байж бай. Сонгуулийн дараа тохиръё гэж хэлсэн. Би ч итгэсэн. Тохироод дуугүй өнгөрье гэж бодсон. Яагаад гэхээр ийм бузар хэргийн талаар ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө мэдэгдэхгүй дараад өнгөрье л гэж бодсоноос тэр.
Д.Гантулга “Гурван гал” эмнэлэгт надтай уулзахаар орж ирээд ширээн дээр 20 сая төгрөг тавьчихаад гараад явсан. Тиймээс тухайн үед сонгуулийн өмнө ийм зүйл яриад яах вэ гэж дүүтэйгээ яриад хэсэг зуур толгойгоо амрахаар найзуудтайгаа Хөвсгөл яваад ирсэн. Гэтэл намайг ирэхэд цагдаа болон шүх шинжилгээнийхэн нотлох баримтууд болон камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан байсан.
Хамт олон маань над руу залгаад есөн шидээр хэлж байна. Өнөөдөр би хамт олонгүй болчихлоо. Найдууд маань бүгд надаас урвачихлаа. Өглөө манай дүүгийн оюутны ангийн охин www.zarig.mn сайтад ярьж байна. Хэцүү амьдралтай, хүүхэд нь төрөлхийн зүрхний гажигтай. Гэтэл найзынхаа талаар ийм айхтар зүйл ярьж байна. Тэр охин хүн гүтгэсэн хэргээр хэрэгт явна шүү дээ. Д.Гантулга үнэхээр хүчингийн хэрэг хийгээгүй юм бол яг одоо энд ирээд надтай хэрүүл хийгээд зогс л доо. Гэтэл дүүгийн минь найзыг худалдаж авч дүүг минь гүтгүүлж байгаад харамсаж байна.
Д.Гантулгыг дагаад өчнөөн олон хүн ажилгүй, амьдралгүй болно. Баянзүрх дүүргийн цагдаа, прокурор, шүүх эмнэлгийхэн бүгд эд мөрийн баримт устгасан. Тэд Д.Гантулгад худалдагдсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Дээрээс нь Д.Гантулгын найз нөхөд, биднийг дайрч доромжилсон бүх хүмүүс хэрэгт унана.
Надад найман ширхэг flash байна. “Гурван гал” эмнэлэгт Д.Гантулга надтай ирж, уулзаж ярьсан яриа надад байгаа. Царай нь үл ялиг гарчихсан. Өрөөнд орж ирээд Д.Гантулга, түүний найз Анхбаяр хоёрын ярьсан яриа байгаа" гэсэн юм.
Д.Гантулга, Анхбаяр нарын Ч.Саранзаяатай Гурван гал эмнэлэгт уулзсан ярианы бичлэг:
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна