УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэх дуулианыхаа талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр, “Өнгө мөнгөнд үнэ цэнэ мөн чанараа худалддаг үеийн залуучуудын эрх ашиг бухэл бүтэн нэг үеийг өөрчилж шинэчлэх энэ нийгмийн сэтгэлзүйн өмнө бид ирээд байна. Тийм учраас одоо бид юунд итгэх вэ гэдэг асуудал тулгараад байна.
6 сарын 12-ны өдөр Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн тухай гомдол ирсэн байдаг. 6 сарын 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлж татсан. Би хууль шүүхийн байгуулагад энэ хэрэг хуулийн дагуу ямар шат дараалалтайгаар явагдах тэр журмаараа шалгаж өгөөч хэмээн хүсэлт тавьсан. 6 сарын 19-ний өдөр очиж мэдүүлэг өгсөн. 6 сарын 20-ны өдөр прокурорын шийдвэр гарсан. 6 сарын 29-ний өдөр гомдол гаргасан хүн ахин гомдол гаргасан. Өчигдөр би гурван хүнд гомдол бичиж шүүхийн байгууллагад өгсөн.
Намайг гүтгэсэн Ч.Наранзаяа , 2 хоногийн өмнө хүчингийн хэрэг үйлдсэн тогтоогдсон гэж олон нийтэд зарласан Ч.Саранзаяа, түүний хамсаатан Ичинноров нарт холбогдох гомдолыг бичиж хууль хяналтын байгуулагуудад өгсөн байгаа.
Надад ийм сэжиг төрж байна. Энэ гүтгэлэг сонгуулийн компанит ажилтай уялдаж байгаа.
Би очих ёстой цагт нь мэдүүлгээ өгөөд явж байсан. Та бүхний ямар ч асуултанд хариулахад бэлэн. Надад хийсэн хэрэг байхгүй.
Үндсэндээ энэ бол оффшор дансны тухай задалсан мэдээлэлтэй зэрэгцэн энэ дуулиан гарч ирсэн. Энэ дуулиан цэвэр АН-ын хамаарал бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд , АН-ыг дэмжсэн хүмүүсийн цацсан Live-уудаар тараагдаж байгаа нь цэвэр улс төрийн шинжтэйг харуулж байна.
Ч.Наранзаяатай хамгийн анх 6 сарын 12-ны өдөр эмнэлэгт очиж уулзахад маш тайван ярьж байсан. Өчигдөр хэвлэлийн хурал дээрээ надад мөнгө өгсөн. Ахиад мөнгө өг гэсэн утгатай мэдэгдэл хийж, намайг шантаажилж байна. Би хүнд 20 сая төгрөг өгөх нь битгий хэл өөрийн нэр дээрээ байргүй хүн. Хэн нэгэн хүнд гүтгүүлж, гүтгэлгээ дарахын тулд мөнгө өгч явах хүн биш ээ.
2000 онд улс төрд Хүрэлсүхийг хүчингийн хэрэгт холбосон. 2012 Оюун-Эрдэнэ гишүүн хүчингийн хэрэгт холбогдож байсан. Өнөөдөр Д.Гантулгыг хүчингийн хэрэгт гүтгэж байна.
Улс төрийн бүлэглэл, олигархууд залуу гишүүдийг хүчиндэж байна.
Би 6 сарын 11-ний орой Энканто тауны саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд очиж хоносон. Өглөө гараад явсан. Надад хүчиндүүлсэн гээд байгаа охин иргэн Ц-ийн гэрт ороход байгаагүй, гарахад байсан.
Наранзаяагийн ард байгаа, үүнийг зохион байгуулж байгаа хүнийг олохыг хүсэж байна.
Өнөөдрийх хүртэлх цаг хугацаанд хуулийн байгууллага надаас авах ёстой мэдээллээ авья гэхэд би мэдүүлгээ өгөөд цаг тухайд явж байсан. Би Ч.Наранзаяагийн хамгийн сайн найз Ц гэх эмэгтэйтэй Ц.Наранзаяагаар дамжуулж танилцсан. Тэнд болсон үйл явдал бүхэн зохион байгуулалттайгаар найруулсан жүжиг. Женко Х.Баттулга болон түүний багийнханд хэлэхэд та бүгд уучлалт гуйж болсон процестоо тайлбар өг. Та нар ийм юмаар хол явахгүй” хэмээгээд Та 6 сарын 12-ны шөнө гэртээ хонохгүй яагаад гадуур хоносон юм гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулалгүй орхиж явлаа.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна