Мартсан зүйлийг нь өгөхөөр 8 цаг хүлээжээ

2018/11/20
Москвагийн таксины нэгэн жолооч хэтэвчээ мартаж буусан зорчигчдоо хэтэвчийг нь буцааж өгөх гэж найман цаг хүлээсэн хэмээн мартамхай үйлчлүүлэгч өөрийн Facebook хаягтаа бичжээ.
 
Зорчигч эмэгтэй Москвад онгоцоор өглөө ирсэн бөгөөд онгоцны буудлаас таксигаар гэртээ ирэнгүүтээ унтаад өгсөн аж. Үд дунд хүртэл унтаад сэрснийхээ дараа хэтэвчээ таксинд мартсанаа санасан байна. Хэтэвчинд нь бэлэн мөнгөнөөс гадна , иргэний үнэмлэх, банкны картууд байсан учраас бүсгүй сандарчээ.
 
Таксины компани руу утасдаж жолоочийг олохыг оролдсон ч бүтэлтэй болоогүй байна. Бүсгүйн аав орцных нь гадаа нэг такси зогссоор байгааг хараад охиноо шалгаж үзэхийг зөвлөжээ. Бүсгүй гарч ирээд хүргэж ирсэн таксины жолооч мөн болохыг таниад баярласандаа нулимс унагасан байна. Жолооч бүсгүйг буусны дараа хэтэвчийг анзаараад орцны нь гадаа хүлээхээр шийджээ. Бүсгүй жолоочид талархаж байгаагаа илэрхийлж өмнө төлсөн мөнгөө тав дахин өсгөж өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна