Ховд Шонхорууд дараалсан хожил байгуулав

2018/12/04
Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт Сүхбаатар Альянс тех болон Ховд Шонхорууд багуудын хооронд боллоо. Өрсөлдөөнтэй тоглолт байх болно гэж ихэнх хүмүүс таамаг дэвшүүлж байв. Гэхдээ Шонхорууд сайн байгаа гэдгээ нотолж 112-78-аар илүүрхэв. Тус тоглолтод бөмбөг алдалтаас 27 оноог авч, хурдан довтолгоогоор 46 оноог авч эсрэг багтаа 23 оноог алджээ. Энэ тоглолтод Э.Дөлгөөн 21 оноо, 12 самбар авч дабл дабл, Ц.Отгонжаргал 17 оноо авсан байна. Сүхбаатар Альянс Тех багаас Б.Батзолбоо 22 оноо, 10 самбар авч сайн тоглолтоо гаргасан ч багаараа жигд байж чадаагүй юм. Ийнхүү Шонхорууд сүүлийн хоёр тоглолтондоо хожсноор 2-1 гэсэн амжилттай болжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна