Япон руу аялахад дараах 8 арга тус болно

2019/02/27

Хэрэв та Японд айлчлах гэж төлөвлөж байгаа бол энэ улсын онцгой 8 зүйлийг танд хүргэж байна. Үүнээс гадна Японд олон дүрэм журам байдаг гэдгийг танд сануулхад илүүдэхгүй байх. Гэхдээ хамгийн чухал нь та бусад хүмүүст төвөг удахгүй, ямар ч асуудал үүсгэхгүй бол бүх зүйл хэвийн байх болно.

1. Капсул зочид буудал 

Мэдээжийн хэрэг, Японд тогтмол зочид буудлууд маш үнэтэй байдаг бөгөөд таны танихгүй хүмүүстэй хамт буудлын өрөөнд оруулж ч магадгүй. Тэгэхээр та капсул буудлуудаас сонговол таны мөнгөнд хэмнэлттэйгээс гадна, танд хувийн орон зай арай илүү байх болно.
2. 24/7 дэлгүүрүүд ямар ч нөхцөл байдалд танд туслах болно.

Японд 7-Eleven, Family Mart, Ministop, Lawson зэрэг 24/7 жижиг дэлгүүрүүд хаа сайгүй байдаг. Энд маш олон төрлийн зүйл худаалдаг. Танд хэрэгтэй бүх зүйл энд байх болно. Эдгээр нь зөвхөн бараа бүтээгдэхүүн хэдалдаалхаас гадна, зураг угаах, илээмж явуулах, хүлээн авах, төлбөр төлөх, мөн тоглолтын болон онгоцны тасалбараа ч авах боломжтой.

3. 100 иений дэлгүүр

Та зөвхөн 100 иений дэлгүүрээс өргөн хүрээний барааг татварыг нь оруулаад хямд үнээр олж чадна. Энд зууш, угаалгын бодис, гоо сайхны бараа, тоглоом, хувцас, гутал, бэлэг дурсгалын зүйлс зэх мэх маш олон төрлийн зүйл бий. Мөн эдгээр нь хямд байлаа гээд чанаргүй гэсэн үг биүш юм. Чанартай бараа худалдан авч болохоос гадна, мөнгөө хэмнэх боломжтой.

4. Та худалдан авалт хийхдээ үндсэн үнээс гадна татварыг нь заавал харах хэрэгтэй. 

Японд ямар нэгэн зүйлийг худалдаж авахад одоогийн байдлаар 8% -ийн (2019 он гэхэд 10% хүрэх магадлалтай) татварыг санаж байх хэрэгтэй. Гэхдээ та үндсэн үнээр нь 5000 гаруй иений худалтан авалт хийсэн бол татвараа буцаан авч болно. Үүнээс гадна Японд олон төрлийн татваргүй дэлгүүр байдаг.

5. Та янз бүрийн газрууд руу орохдоо гутлаа тайлахад бэлэн байгаарай. 

Япон хүмүүс гаднах орчин үнэхээр бохир байдаг гэж боддог. Японы уламжлалт зочид буудал, сүм хийд, олон нийтийн төв, сургууль, зарим ресторан бусад газруудад хүртэл заримдаа гутлаа тайлах шаардлага гарна. Хэрвээ та анх удаа хаа нэг газар очвол гутлаа тайлах эсэхийг шалгаарай. Японд угаалгын өрөөнд орохдоо өмсдөг тусгай углааш байдаг бөгөөд энэ нь мөн адил бохир зүйл гэж тооцогддог. Түүнчлэн та гутлаа тайлсан ч гэсэн хөл нүцгэн явахыг хориглоно. Тиймээс цэвэр оймс авч явах хэрэгтэй.

6. Хэрэв та Японд удаан хугацаагаар аялах гэж байгаа бол биедээ яаралтай тусламжийн болон хувийн хэрэглээний зүйлсээ биедээ авч яваарай. 

Хэрэв та энэ улсад очвол далайн хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт бэлэн байх талаар бодох хэрэгтэй. Ихэнхи Япончууд яаралтай тусламжийн хэрэгсэл үргэлж авч явдаг. Онцгой байдлын хэрэгсэлд нь зарим ариун цэврийн бүтээгдэхүүн, хоол хүнс, бусад хэрэгцээт зүйлс багтдаг. Мэдээжийн хэрэг, танд эдгээр зүйлсийг ашиглах шаардлагагүй гэж найдаж байна. Гэхдээ л сэрэмжтэй байхад хэзээ ч илүүдэхгүй.

№7 Тойрог бүрт Кобан гэж нэрлэдэг 24/7 цагдаагийн газар байдаг бөгөөд жуулчид тэднээс тусламж авах боломжтой

Эдгээрийн цагдаагийн станцууд нь 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан байна. 1990 оноос хойш эдгээрийг КОБАН гэх болсон байна. Эдгээр цагдаагийн ажилтнууд хүмүүсийг ялгалгүйгээр бүгдэд нь хариуцлагатай ханддаг байна.

№8 Японд хамгийн чухал зүйл бол “ямар ч асуудалгүй” зарчим юм.

Эрт дээр үеэс хойш Японд хүмүүс жижиг нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бөгөөд хүн бүрт хангалттай зай байдаггүй. Тэд бусдад гай болохгүй амьдрах нь чухал гэж үздэг. Тиймээс энэ улсад явж байхдаа өөрийнхөө тухай биш бусдын тухай бодох хэрэгтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна