Таван ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд нас барлаа

С.Гандэлгэр
2021/02/23

Баянхонгор аймагт гэр шатаж бага насны хоёр хүүхэд  нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км/-т 5 ханатай гэр өчигдөр /02.22/-ны өдрийн 15:30 цагийн үед шатаж, малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар 15:46 цагт хүлээн авчээ.

 Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна