Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дуучин Т.Дэлгэрмөрөнг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Учир нь түүний эхнэр Х.Ананда хоёрдугаар сарын 28-ны өдөр 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тэдний талаарх бичлэгт Х.Ананда нь Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг талаар ярьсан.
Тэгвэл уг мэдээллийн дагуу өчигдөр /03.01/ цагдаагийн байгууллага Т.Дэлгэрмөрөнгөөс хар тамхины шинжилгээ авсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
Урьдчилсан байдлаар шээсний дээжинд сорил тавьж авсан шинжилгээнээс түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн гэх мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.53
Мөнгөнд бялуурсан коммунизмын орхидсууд Морфинд мансуурсан ч ял эдлэхгүй!
Хариулах