Орон даяар 2198 санал авах байр ажиллаж байна

Х.Батсайхан
2024/06/28

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр албан ёсоор эхэллээ. Улсын хэмжээнд нийт 2198 санал авах байр яг одоо ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хэсгийн хороодод сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 2,238,005 сонгогч саналаа өгөх учиртай. Санал авах байрууд өглөө 07.00 цагаас үүдээ нээсэн бөгөөд цагийн зөрүүгээр Баян-Өлгий аймаг, Баруун бүсийн санал авах байрууд хамгийн түрүүнд нээгдсэн. Санал авах ажиллагаа 22.00 цагр хүртэл үргэлжилнэ.  

Энэ жил мажоритар тойргуудыг томсгож, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсантай холбоотойгоор нэг тойрогт ногдох сонгогчдын тоо нэмэгджээ. VIII тойрог буюу Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 275,226 сонгогч бүртгэлтэй байгаа бол XI тойрог буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 220,690 сонгогчтойгоор удаалжээ.

Жендерийн хувьд, сонгогчдын 50 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэй байна.  Дэлгэрэнгүйг зургаар харууллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна