Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн цаг агаарын мэдээг танилцуулъя.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна