Индонезийн газар хөдлөлт: Амиа алдагсдын тоо 47-д хүрчээ

Zuv.mn
1 цаг 43 минутын өмнө

Индонезийн зүүн хэсэгт орших Нуса Тенгара (NTT) мужид өчигдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Гамшигт өртөж амиа алдсан хүний тоог өчигдөр 20 гэж мэдээлж байсан бол өнөөдөр өсөж, 47-д хүрчээ. Тэдний 23 нь Мангаррай, 17-нь Зүүн Мангаррайн иргэд байсан гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгсөн байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, аврах багууд газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр орших Нагекео бүсэд одоо болтол хүрч чадаагүй. Газар хөдлөлтийн улмаас зам хаагдаж, харилцаа холбоо тасалдсан тул ийм болжээ.

Сүүлд ирсэн мэдээллээр, гамшгийн улмаас 1000 гаруй барилга байгууламж эвдэрсэн бөгөөд ихэнх нь ноцтой хохирол амссан байна. Тэдний дунд боловролын байгууллагын 93, эмнэлгийн  36, төрийн байгууллагын 38 барилга байгуулам, түүнчлэн олон нийтийн зориулалттай олон арван барилга байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна