Таван өдрийн дотор хоол боловсруулах эрхтнээ цэвэрлэх төгс арга

19 цаг 50 минутын өмнө
Алимны шүүсэнд дэвтээсэн Чавга нь хоол боловсруулах замыг цэвэрлэж биеэс хор гадагшуулдаг.
Алимны цэвэр шүүсэнд дэвтээсэн чавга бүдүүн гэдэсний хананд байгаа шаар шавхдасыг хөөхөөс гадна биеэс гадашилж буй хорт бодисыг нарийн гэдэсэнд татаж биеэс гадагшуулдаг давуу талтай. Бид хоол боловсруулдах замдаа 1-7 кг илүүдэл шаар шавхдас тээж явдаг. Хэрэв өтгөн их хатдаг хүн бол бие их бохирдолтой байна гэсэн үг. Улиралд нэг удаа ийнхүү цэвэрлэгээ хийснээр танд гарах давуу талууд: ерөнхий эрүүл мэнд сайжирна, биеийн хүчиллэг байдал багасч шүлтлэг байдал нэмэгдэнэ, хоол боловсруулах ба шингээлт сайжирна, цусан дах холестрины хэмжээ буурна, арьсны өнгө сэргэнэ гэх мэт.

Цэвэрлэгээ хийх явцад өтгөн гарахдаа эхлээд шингэрч зөөлөрч гарсаар сүүлдээ цэвэр шар өнгөтэй гарч дуусна. Банана идэж эхлэх үед хар судал эсвэл богино утас мэт зүйлс харагдаж болно. Элсэрхэг ширхэг ажиглагдаж болно. Энэ нь цөс хөөгдөж байгаатай холбоотой. Мөн бараавтар ногоон өнгөтэй үрэл мэт чигчийн хуруун толион чинээ түүнээс бага эсвэл арай том зүйл гарч болно. Энэ нь хатуужсан үлдэгдэг юм.

Бэлтгэх зүйлс:
Хатаасан чавга 600 гр буюу 180- 200 гр нэг өдөрт хэрэглэхээр
Алимны цэвэр шүүс 1500 мл буюу 400- 500 мл нэг өдөрт хэрэглэхээр
Оливын тос – 2 дах өдрөөс нь хэрэглэх (цөс ялгарахад тустай, цөсний хүүдийн амсарыг зөөллөж өгнө)
Лимон – 2 дах өдрийг өглөөнөөс хэрэглэх
Өдөрт уух цэвэр усны хэмжээ нь 6 литр
1 аяга усыг 200 мл гэж тооцохоор бодно. Буцалгасан биш цэвэршүүлсэн ус хэрэглэнэ.



Цэвэрлэгээ хийхийн урд өдөр шарсан хуурсан хоол болон шоколад, амтлагчтай хоол хүнснээс татгалзаарай. Оройн хоолоо маш хөнгөн жимс эсвэл ногооны салад идэх боломжтой бол хоол идэхгүй байсан ч болно. Унтахын өмнө алимны шүүсэндээ чавгаа хийж таглаад хөргөгчинд эсвэл сэрүүн газарт тавина. Чавгаар цэвэрлэгээ хийж байгаа үед өөр хоол хүнс огт идэхгүй. Чавга өөрөө цатгалан мэдрэмж төрүүлдэг тул та өлсөхгүй.







3 өдрийн Үндсэн Цэвэрлэгээний дэглэм

- Өглөө босоод 2 аяга (тасалгааны хэмтэй эсвэл бүлээвтэр) ус ууна. Ус ууснаас 30 минутын дараа чавгаа иднэ.

- Оройд бэлтгэж тавьсан чавгаа өглөө өдөр орой идэхээр 3хуваана. Ажилдаа явахдаа өдөр идэх хэсгээ савлаад аваад явж болно.

- Ингээд өглөөний цайндаа чавгаа сайн сажилж иднэ. Хүсвэл өглөөд идэх чавгаа арай илүү оройд идэх нь арай бага байхаар хувааж болно.

- Чавгаа идсэнээс хойш 30 минут тутамд 2 аяга бүлээвтэр ус ууна. Ингээд өдрийн хоолны цаг болоход та 3 л гаруй ус уусан байна. ( жишээлбэл: 7, 9, 9:30, 10, 10:30, 11, 11:30, 12, 12:30 цагт )

- Өдрийн хоолонд чавгаа идэхдээ ус ууснаас 30 минутын дараа иднэ. Мөн өдрийнхээ чавгаа идсэнээс 30 минутын дараа 2 аяга ус ууна.

- Оройн хоол хүртэл мөн 30 минут тутамд 1 аяга ус ууна (жишээлбэл: 14, 14:30, 15, 15:30, 16, 16:30, 17, 17:30 цагт) Ингээд оройн хоол болтол 2 л ус уусан байна.

- Оройн хоолонд бэлтгэсэн чавгаа сайтар зажилж идээд 30 минутын дараа 2 аяга ус уугаарай. Дараагийн 1 аяга усыг 30 минутын дараа ууна. Хамгийн сүүлд уух нэг аяга усыг оройн 21 цагаас хэтрүүлэхгүй ууна. Өөрөөр хэлбэл унтахаас дор хаяж 2 цагийн өмнө ууна. Ингээд та чавгаар цэвэрлэж байхдаа 6 литр гаруй ус ууна.

- Хоёр дах өдрийн дэглэм яг адил. Харин өглөө босоод уух 2 аяга усны нэгд нь тал лимон шахаж хийж ууна. Мөн өдрийнхээ чавга идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна. Мөн оройн чавгаа идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна. Араас нь шууд усаа ууж болно.

- Гурав дах өдрийн дэглэм 2 дах өдрийн дэглэмтэй яг адил байна.

2 өдрийн цэвэрлэх хоолны дэглэм

- Дөрөв дэх өдрийн өглөөний хоолонд зөвхөн банана идээрэй. Өдрийн хоолонд нэг банана ба будааны зутан юмуу эсвэл хулуу, броколи, бууцай зэрэг ногооны зутан бага буюу хагас порцоор иднэ. Анхаарах зүйл ямар нэгэн нэмэлт амтлагч давсгүй байх хэрэгтэй. Оройд нэг банана иднэ. Өдөрт уух усны хэмжээ 3 л хүртэл байна. Үүнээс 2 литрыг нь 16 цагаас өмнө уугаарай.

- Тав дах өдрийн өглөөд нэг банана, усанд чанасан овьёосны агшаамал эсвэл гурвалжин будааны каш (сүү давс чихэр хийхгүй) багавтар порцоор иднэ. Өдөр нь саладны навч болон улаан ногоон чинжүү өргөст хэмх орсон салаад (амтлагч соус нэмээгүй), давс багатай ногоотой шөл, бүхэл үрийн талх, ногоотой банш эсвэл бууз байж болно. Оройн хоолонд нэг аяга шинэхэн тараг (чихэртэй болон ямар нэг хольцтой биш) нэг алим юмуу дурын нэг жимстэйгээ идээд дараагийн өдрөөс нь хэвийн хоолондоо орж болно.

Энэхүү цэвэрлэгээний арга нь эмчилгээ биш тул та цөсний чулуутай, шамбарам өвчтэй бол эмчээс зөвөлгөө аваарай.

Танд амжилт хүсье.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна