Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан иргэд утааны эсрэг тэмцэн, дуу хоолойгоо өргөж буй. Тэгвэл тэдний ээлжит жагсаал "Боож үхлээ" нэртэйгээр Төв талбайд энэ сарын 28-нд зохион байгуулагдахаар болжээ. Уг жагсаал нь бямба гарагийн 12:00 цагт эхлэх юм.
Тэд өмнө нь "Утааны эсрэг ээж аавуудын жагсаал" хэмээх тайван жагсаалыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны даваа гарагт Сүхбаатарын талбайд өрнүүлсэн ч цөөн хүмүүс оролцсон билээ. Харин энэ удаад амралтын өдөр учраас иргэдийг идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар дуу хоолойгоо өргөхийг зохион байгуулагчид уриаллаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна