Алтан Бөмбөрцөг 2017 наадмын сонирхолтой, хөгжилтэй агшнууд

2017/01/09
88 дах удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадам 1-р сарын 8 буюу өчигдөр зохиогдож өндөрлөсөн билээ. Наадмын дундуур жүжигчид бүтэлгүйтэж, бас элдэв янзаар дүрсгүйтэж байсан нь олны хараанд өртжээ. Тэдгээр хөгжилтэй бөгөөд сонирхолтой мөчүүдийг танд хүргье.

1.    Санаатай үнсэлт
Жүжигчин Риан Гослинг La La Land киногоороо шилдэг эрэгтэй жүжигчний шагналаа авч байх зуур жүжигчин Риан Рэенолдс болон Андрев Гарфиэлд нар хоорондоо үнсэлцжээ.



2.    Буруу тэврэлт
Шилдэг кино төрөлд LA LA LAND кино шилдгээр шалгарч, шилдэг найруулагчийн төрөлд тус киноны зохиолч, найруулагч Damien Chazelle тодорсон юм. Түүнд баяр хүргэхээр Эмма Стоун тэврэх гэсэн боловч найруулагч Дамиэн найз охин Оливиа Хамилтоныг үнссэн нь жүжигчин бүсгүйг эвгүй байдалд оруулжээ. Гэвч энэ үйл явдал хоромхон хугацаанд санамсаргүй болж өнгөрсөн учир наргиа болгоод өнгөрчээ.

Харин жүжигчин Эммагийн энэ бүтэлгүйтэл түүнд аз авчирсан болов уу гэлтэй жүжигчин бүсгүй маань LA LA LAND киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд шалгарч Алтан Бөмбөрцөгийн эзэн болж чадсан юм. LA LA LAND кино 11 төрөлд нэр дэвшсэнээс 7 төрөлд нь шилдгээр тодорч чаджээ.



3.    Бага зэргийн амралт
Дуучин Жон Лэжэнд болон Крисси Тэйгэн нар их ядарсан бололтой. Наадмын дундуур улаан хивсэн дээр суун жаал амарчэнн. Харин тэд амарч байхдаа ч поозоо алдахгүй тун эрхэмсэг харагдаж байв.



4.    Санаатай зураг
Инээдмийн жүжигчин Жимми энэ удаагийн наадмыг хөтөлсөн билээ. Харин тэрээр тайзны ард Софиатай хамт санамсаргүй зургаа даруулжээ. Тэрээр энэ зургаа өөрийн Инстаграмдаа хийн “Энэ бол миний зураг шүү” хэмээн бичжээ.



5.    Ширтэлт үү? Мөргөлт үү?
Жүжигчин Лилли Коллинс болон түүний ээж Жилл Коллинс нар бусад ээж охид шиг зургаа даруулдаг хүмүүс биш бололтой. Тэдний пооз яг л тулалдах гэж байгаа бух шиг харагдах ажээ.



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна